Ухаалаг зогсоолын систем 

Автомашины улсын бүртгэлийн дугаарыг өндөр нарийвчлалтай камерын тусламжтайгаар таних системийг ухаалаг зогсоолын төлбөрийн системд ашигладаг. Улаанбаатар хотод автомашины зогсоол тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Энэ үед төлбөртэй авто зогсоол олон байгаа ч тэдгээр авто зогсоолууд автомат систем ашигладаггүй хүн ажиллуулдаг нь гараар бичсэн тэмдэглэлт хүмүүс итгэхгүй, төлбөр тооцоо буруу бодогдох, нэвтрэх эрх бүхий хүмүүсийг тэмдэглэн ялгаж ээлжийн ажилтан бүрт мэдүүлэн таниулахад хугацаа шаардах, тайлан тооцоо гаргахад хүндрэлтэй зэрэг дутагдал ихтэй байна. Зогсоолуудыг автоматжуулснаар тухайн байгууллага болон зогсоолоор үйлчлүүлэгч нарт төвөг чирэгдэл учруулалгүй түргэн шуурхай соёлтой үйлчлүүлэх боломжийг олгоно.

Барилгийн удирдлагийн нэгдсэн систем

Барилгын нэгдсэн хяналт удирдлагын систем нь агааржуулалт, гэрэлтүүлэг, халаалт, хөргөлт, цахилгаан, барилгын аюулгүй байдал хяналтын систем зэрэг тус тусдаа удирдлага бүхий дэд системүүдийг нэгтгэсэн, автомат удирдлагын систем юм.Ухаалаг барилгын системийн тусламжтайгаар бүгдийг нэг дороос удирдаж, хянах боломжтой. Энэ нь тухайн барилгын аюулгүй байдлыг хангахын тулд инженер 24 цагаар ээлжээр, өдөр шөнөгүй ажиллах шаардлагагүй болж, ажиллах хүчний зардлыг бууруулах  боломжтой болно. Ухаалаг барилгын системийг суурилуулснаар энергийн хэмнэлттэй зөв зарцуулалтаар тав тухтай, аюулгүй байдлыг хангах боломжийг танд олгох болно. Мөн тухайн барилгын үнэ цэнийг өсгөн, ажиллах тухтай орчинг бүрдүүлэн, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талуудыг танд олгох болно.

СӨХ харуул хамгаалт хяналтын систем

Орон сууц, нийтийн эзэмшилд хамгийн их анхаарал тавих ёстой СӨХ-ийн ажлыг нэгдсэн системд оруулж, айл бүр тэрхүү програмаар өөрийн тав тухтай байдал, ус дулааны зардалаа хянаж, санал сэтгэгдэл ээ хийх нэгдсэн сантай ССTV тусламжтай гэрээсээ гадна замын хаалтаа удирдах хүүхдийн тоглоомын талбай зэргээ гэрээс харах бүрэн боломжтой  цогц системийг үзүүлнэ.